Усан эмчилгээ
Эмчилгээ үйлчилгээ
  • Усан эмчилгээ

Усан эмчилгээ

Биеийг цочроох механик ба дулааны үйлчилгээ үзүүлснээр захын цусны эргэлт сайжран, алжаал ядаргааг тайлах, сэргээх үйлчилгээтэй.

Цагирган шүршүүр эмчилгээ
Биеийг тал бүрээс 1-2 атм 36-250С хэмийн  даралттай усыг  2-5 минутын турш шүршинэ.  Усны шүршилт нь арьсны  мэдрэхүйг огцом цочроож, хатгаж байгаа мэт мэдрэмж төрүүлэх ба артерийн даралт ихдэх өвчний эхэн үе шат, мэдрэл цусны эргэлтийн хямрал, архаг ядаргааны хам шинж, захын мэдрэлийн архаг өвчин, сарын тэмдгийн өөрчлөлт, цэвэршлийн хямрал зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.

Шарко шүршүүр эмчилгээ
350С –ээс 200С хэм болтол өдөрт 1-2 С-ээр бууруулж, харин усны даралтыг 1,5-3 атм болтол аажим өсгөнө. Үе мөчний холбогч, зөөлөн эдийн гэмтэл, үрэвслийн урхаг, остеохондроз, остеоартроз, бодисын солилцооны өөрчлөлт /таргалалт/, бэлгийн сулралын үед хэрэглэнэ.

Өгсүүр шүршүүр эмчилгээ
Голдоо шүршүүрийн цоорхой бүхий сандалд эмчлүүлэгчийг суулгаж, доороос дээш чиглэсэн бороон хэлбэрийн шүршилтээр шулуун гэдэс хярзангийн хэсэгт шүршинэ. Бага аарцгийн эрхтэний цусан хангамжийг сайжруулах, шулуун гэдэсний болон бэлгийн сэрэл үүсгэх хэсгийн булчинг чангаруулах үүрэгтэй. Түрүү булчирхайн үрэвсэл, шулуун гэдэсний булчингийн сулрал, урагдал, шамбрам зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.

Сувдан ванн эмчилгээ
Усыг 0,5-1,5 атм даралттай агаар шахах шахуургаар хийжүүлэн, хийн бөмбөлөг үүсгэн биед үйлчлэл үзүүлнэ. Усны температур, үүссэн хийн бөмбөлгийн  механик нөлөөллөөр ус-хийн хоёр фазтай орчин үүсч, арьсанд дээр бүрхэх, тасран холдох хөдөлгөөн үүсгэж, хүрэлцэх, мэдрэх бүтцэд “иллэг” хийгдэнэ. Захын болон төв мэдрэлийн үйл ажиллагааны сэрэл саатлыг тэнцвэржүүлэн, тайвшруулах, судас тэлэх, захын цусны эргэлтийг идэвхжүүлэн сайжруулах нь зүрх судасны тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг.