Парафин /лааны тосон/ эмчилгээ
Эмчилгээ үйлчилгээ
  • Лааны тосон эмчилгээ

Парафин /лааны тосон/ эмчилгээ

Дулааны багтаамж хадгалах чадвар ихтэй, дулаан дамжуулалт багатай тодорхой хэмд халаасан парафинаар арьсны эд эсүүдийг цочроож, түүнээс өгсөх мэдээлэл нь төв мэдрэлийн систем дэх дулаан зохицуулгын төвийг  өдөөж, мэдрэл-дотоод шүүрэл-бодисын солилцоо-амьсгал-зүрх судасны  г.м олон нарийн нийлмэл үйл ажиллагааг идэвхжүүлэн өөрчилнө. Гадны дулааны нэмэлт энерги нь эд, эсийн бүтэц, ажиллагааны түвшинд өөрчлөлт бий болгож, хэсэг газарт үйлчилгээ үзүүлснээр
  • Хялгасан судас, цус, тунгалагийн судсыг өргөсгөх
  • Эсийн болон эдийн тэжээл мэдрэлжүүлэлт нөхөн төлжилтийг сайжруулах
  • Үений хөдөлгөөний хэвийн байдлыг хангах
Үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлчилгээтэй.