Физик эмчилгээ

ОХУ, БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн дэвшилтэт технологийн аппарат багаж төхөөрөмжийг дотор эрхтэний архаг үрэвсэлт өвчин,  мэдрэл,  үе мөч, нурууны өвчнүүдэд түгээмэл хэрэглэдэг. Бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөгүй, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хэсгийн эдийн тэжээл цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эмчилгээний хэд хэдэн үйлчлэлийг зэрэг үзүүлж чадах онцлог давуу талтай аппаратаар хийх физик эмчилгээний доорхи төрөл хэлбэрээр эмчилгээ хийж байна. Үүнд:
  • Тогтмол болон хувьсах цахилгаан гүйдлийн 8 төрлийн  эмчилгээ
  • Цахилгаан соронзон орон бичил долгионы 3 төрлийн эмчилгээ 
  • Гэрлийн долгионы  3 төрлийн эмчилгээ
  • Механик эмчилгээ 4 төрлийн зэрэг
Электрофорез, УВЧ, Ультразвук, Улаан гэрэл, Амплипульс, Электросон, Искра, Поток, УФО, Лазер, бичил долгион, утлага, TENS, ICT, Biomix, детокси гэх зэрэг 20 гаруй нэр төрлийн физик эмчилгээний багаж тоног төхөөрөмж ашиглаж байна.