Клиник-сэргээн засах тасгийн эмчилгээ, үйлчилгээ
Клиник тасаг
  • Клиник сэргээн засах тасгийн эмчилгээ, үйлчилгээ

Клиник-сэргээн засах тасгийн эмчилгээ, үйлчилгээ

Заавар:
  1. Эмнэлэгт мэс засал хийлгэсэн, эмийн эмчилгээний дараа доорхи жагсаалтанд заасан өвчний дагуу хүлээн авна.
  2. Илгээх бичгийн тухайд тус сайтын “илгээх бичиг авах” цонхноос заавар авна.
  3. Тус тасагт заалтын дагуу эмчилгээ сувилгаа хийлгэсэн үйлчлүүлэгчид “Эмнэлгийн хуудас” /лист/ олгоно.
“Оргил рашаан сувилал”-ын клиник тасагт эмчлэх, сувилах  өвчний жагсаалт
  1. Зүрхний шигдээссийн хурц үе өнгөрснөөс хойш 1,5-2 сарын дараа  цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй,  артерийн даралт ихдэх өвчин I-II шатанд байх, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдлын хүнд хэлбэргүй байх
  2. Зүрхний мэс ажилбарын дараа дараа 1-6 сар өнгөрсөн, хэрэх өвчний идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил II А үеэс хэтрээгүй
  3. Тархины  цусны эргэлтийн түр зуурын хямралын дараахь үе
  4. Цус харвасан болон тархины шигдээсийн дараа  1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртэй үйлчлэх чадвар сэргэж буй үе
  5. Мэдрэлийн мэс ажилбарын дараахь үеийн эмгэг. Тархинд цус харваснаас хийсэн мэс ажилбарын дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, шарх эдгэрсэн, артерийн даралт тогтворжсон, бусад хүндрэлгүй, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа
  6. Ходоод, дээд гэдэсний шархлааны  идэвхжилт буурсан  болон намжмал үе,  үйл ажиллагааны алдагдалгүй, цус алдалт бусад хүндрэл илрээгүй
  7. Хоол боловсруулах эрхтэн ходоод, дээд гэдэсний шархлаанд мэс засал хийсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх б/ Цөсний замд мэс засал хийлгэсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх
  8. Шээс, бэлгэсийн эрхтний  мэс заслын дараахь үе
    • Умай, дайвар, өндгөвчний мэс заслын  дараахь хүндрэлгүй
    • Бөөрний хагалгааны дараа эрт үе:, хүндрэлгүйв
    • Түрүү булчирхайн мэс заслын  дараах үе, хүндрэлгүй
    • Эм бэлэг эрхтэний мэс заслын дараахь эрт үе
  9. Нүүрний мэдрэлийн эмгэг. Стационарын дараахь эрт үе
  10. Нугалам хоорондын эвэрхий авах мэс заслын дараа Ламиноэктомии хагалгааны дараа өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай  байх
  11. Бамбайн булчирхайн мэс заслын дараах үе. Хагалгааны дарааахь эрт үе: үрэвсэл хүндрэл, хордлогын шинж илрээгүй
  12. Дотор хиймэл үений механик хүндрэл. Хиймэл үе суулгах мэс ажилбарын дараахь үе, халдвар, үрэвслийн хүндрэлгүй, өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай