Илгээх бичиг авах

Илгээх бичгийг доор заасан дагуу  авч болно
  • “Оргил” сувиллын лавлагааны ажилтан болон хүлээн авахаас ирж авна.
Ирэх өдрөөс 21 хоногийн дотор шинжилгээ, оношлогоо хийлгэсэн сувилуулагч шууд Оргил рашаан сувилалд ирж илгээх бичгийг бөглүүлж, баталгаажуулаад орж болно.

Үүнээс гадна:
  • “Оргил” сувиллын вейб сайтаас татаж авна. /”илгээх бичиг татах” цонхноос/
  • Харьяа аймаг, дүүргийн  эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлгүүдээс
  • Клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдээс
Илгээх бичгийг бөглүүлэх, баталгаажуулах
  1. Илгээх бичгийг эмчээр бөглүүлээд, доор дурдагдсан аль нэг эрүүл мэндийн байгууллагуудын даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулна.
Үүнд:
  • Оргил рашаан сувилал
  • Өрхийн эрүүл мэндийн төв
  • Сумын эмнэлэг
  • Клиникийн эмнэлэг
  • Нэгдсэн эмнэлэг
  • Бүсийн оношлогоо, эмчилгээний төв
  • Төв эмнэлэг
  • Тусгай мэргэжлийн төв
  • Амаржих газар
  • Хувийн эмнэлэг