Хоол үйлчилгээ

  1. Сувилуулагчдад сувиллын болон өвчний онцлогт тохирсон эмчилгээ, сувилгааны 15 дэглэмийн 80 гаруй төрлийн хоолоор өдөрт 6 удаа үйлчилдэг. Үүнд: Ходоод гэдэсний хямрал, нойр булчирхай, элэг цөсний өрөвсөлт өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчний үеийн хоолыг иж бүрдлээр хийхээс гадна ердийн дэглэмийн хоолоор үйлчилдэг.
  2. Хоолны илчлэгийг өдрийн алдсан хүч тамир, энергийг нөхөхүйц мөн өвчний онцлогт тохируулан хоол тус бүрээр тооцоолон бодож орц нормыг тохируулан гаргадаг.
  3. Мөн хоолны бүтэц найрлаганд анхаарч амьтны гаралтай өөх тосыг багасгаж ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэдэг ба уураг амин дэм, эрдэс бодисыг хангахуйц эмчилгээ сувилгааны хоолоор үйлчилж байна.