“Оргил рашаан сувилал”-д эмчлэх, сувилах өвчний жагсаалт

  1. Хэрлэгийн гаралтай зүрхний архаг өвчнүүдийн хурц, хурцавтар үеэс 6-8 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, хэрлэгийн  идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, хэм алдагдлын хүнд хэлбэргүй үе
  2. Зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), зүрхний булчингийн халдвар, харшлын гаралтай үрэвслээр өвдсөнөөс хойш 6-8 сарын дараа, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдаагүй үе
  3. Зүрхний булчингийн эмгэг (кардиомиопати), цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдаагүй үе
  4. Зүрхний  бах (стенокарди), дахилт цөөнтэй, хүчдлийн  зэрэг /фк/  I-II, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм алдагдлын хүнд хэлбэргүй, артерийн даралт ихсэх өвчний I-II шатнаас хэтрээгүй үе
  5. Зүрхний архаг ишеми. Зүрхний шигдээсээр өвдсөнөөс 1 жилээс доошгүй хугацаа өнгөрсөн, тогтвортой ачааллын стенокарди I-II ү. а. б-ээс хэтрээгүй цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулалт алдагдаагүй, артерийн даралт ихдэх өвчин II шатнаас доош үе
  6. Артерийн  даралт ихдэх өвчний I-II шат: зүрхний хэм, дамжуулалт алдагдаагүй, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрх, бөөрний дутмагшилгүй
  7. Зүрхний мэс засал ажилбараас 6-8 сар өнгөрсөн, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, хэрх өвчний идэвхжилгүй болон идэвхжил I үеэс хэтрээгүй
  8. Артерийн даралт багадах хүндрэлгүй
  9. Сэтгэлийн болон мэдрэлийн шалтгаант биеийн эмгэг, зүрх судасны үйл ажиллагааны хямралаар илрэх
  10. Атеросклероз,  мөчдийн артерийн атеросклероз, цусны эргэлтийн өөрчлөлтийн компенсаци, субкомпенсацийн шат
  11. Захын артери судасны  үрэвсэл, хүндрэлгүй, эдгэрэлтийн шат
  12. Доод мөчний өнгөц судасны флебит, хүндрэлгүй, эдгэрэлтийн шат
  13. Нүүрний мэдрэлийн эмгэг, хурц үеэс 1,5 сараас дээш хугацаа өнгөрсөн
  14. Мэдрэлийн ёзоор, сүлжээ,захын мэдрэлийн эмгэгийн архаг хэлбэр, мэдрэлийн ёзоор сүлжээний дарагдал: мэс заслын эмчилгээ шаардагдахгүй, архаг явц
  15. Полиневропати ба захын мэдрэлийн эмгэг, янз бүрийн шалтгаант полинейропати эмгэгийн архаг хэлбэр, бүрэн бус намжмал үе
  16. Тархины цус харвалт, шигдээс дараа 6 cараас доошгүй хугацаа өнгөрсөн, сэтгэц хэвийн, бие даах чадвартай, артерийн даралт тогтвортой байгаа
  17. Тархины судасны өвчний үлдэц, цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1 жилээс доошгүй хугацаа өнгөрсөн, артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртэй үйлчлэх чадвар сэргэж буй үе
  18. Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараа 3-4 сарын хугацаа өнгөрсөн
  19. Гавал, тархины далд гэмтэл авснаас 4 сар, ил гэмтлийн дараа 4-6 сар өнгөрсөн сэтгэцийн өөрчлөлтгүй, уналтгүй, тархины болон артерийн даралт ихсээгүй
  20. Нугас, мэдрэлийн гэмтэл, хөнгөн хэлбэрийн тетра, пара, монопарезтай, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа болон аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдагдаагүй
  21. Мигрень
  22. Энцефалит Миелитээр өвчлөөд 4 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, өөртөө үйлчлэх чадвар алдагдаагүй
  23. Полиомиелитээр өвчлөөд 3 сараас доошгүй хугацаа өнгөрсөн өөртөө үйлчлэх чадвартай
  24. Мэдрэлийн мэс  заслын дараахь үеийн эмгэг
    • Нугасанд мэс засал хийлгэснээс 4 сараас доошгүй хугацаа өнгөрсөн аарцгийн эрхтэний үйл ажиллагаа алдагдаагүй, өөртөө үйлчлэх чадвартай
    • Захын мэдрэлийн судалд хийсэн мэс ажилбарын дараахь сэргэх үе
  25. Вегетатив мэдрэлийн  эмгэг, вегетативны полиневрит, солярит, ганглионитын хурц үе өнгөрсний дараа
  26. Мэдрэл сульдал, сэтгэцийн эмгэг илрээгүй
  27. Хэт ядрах
  28. Улаан хоолойн архаг үрэвсэл, хурц бус үе
  29. Ходоод-улаан хоолойн сөргөө, шархлаа, хөнгөн болон дунд зэргийн, сэдрэлийн бус үе
  30. Улаан хоолойн шархлааны идэвхжилгүй, болон намжмал үе, хүндрэлгүй хэлбэр
  31. Ходоод, дээд, өлөн гэдэсний шархлааны  идэвхжилт буурсан болон намжмал үе, цус алдалт бусад хүндрэл илрээгүй
  32. Ходоод, дээд гэдэсний үрэвсэл, архаг үрэвслийн сэдрэлийн бус үе, хүндрэлгүй хэлбэр
  33. Нарийн бүдүүн гэдэсний эмгэг, нарийн бүдүүн гэдэсний cүрьеэ, шархлаа, шимэгчийн бус гаралтай архаг үрэвсэл, сэдрэлийн  бус үе
  34. Хэвлийн хөндийн хагалгаа, үрэвслийн дараа наалдац үүссэн үе
  35. Цөсний   хүүдий, Сувгийн эмгэг  
    • Цөсний хүүдий, цөсний замын архаг үрэвсэл,  сэдрэлийн бус үе
    • Цөсний чулуушралын мэс заслын эмчилгээ шаардлагагүй хэлбэр
  36. Элэгний  архаг үрэвсэл, элэгний үрэвcлийн идэвхжилгүй буюу идэвхжил буурсан үе
  37. Нойр булчирхайн архаг үрэвслийн хөнгөн, дунд  хэлбэр
  38. Хоол боловсруулах эрхтний мэс заслын дараахь үе
    • Ходоод дээд гэдэсний шархлаанд мэс засал хийлгэснээс 2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, шарх бүрэн эдгэрсэн үе
    • Цөсний замд мэс засал хийлгэснээс 3 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа
  39. Уушигны  үрэвсэл, архаг хэлбэр, сэдрэлийн бус үе
  40. Архаг бронхит, архаг хэлбэр, сэдрэлийн бус үе
  41. Гуурсан хоолойн багтраа, сэдрэлийн давтамж цөөн, амьсгалын дутагдал II доош үе
  42. Бронхо эктазийн хөнгөн хэлбэр, амьсгал зүрхний дутмагшил  I үе шатнаас хэтрээгүй
  43. Уушиг тоосжих өвчин, амьсгал, зүрхний дутмагшил I шатнаас хэтрээгүй
  44. Химийн бодис хий утааны  бронхит, пнемони, архаг хэлбэр, намжмал үе,
  45. Уушигны гялтан хальсны үрэвсэл, хуурай ба шүүдэст үрэвслийн дараахь намжмал үе, наалдац  үүссэн тохиолдолд
  46. Бөөрний архаг  нефритийн хам шинж, түүдгэнцрийн архаг үрэвсэл, архаг гломерулонефрит, бөөрний үйл ажиллагаа хадгалагдсан эсвэл бага зэрэг буурсан,  артерийн даралт  хэт ихсээгүй, сүрьеэ, чихрийн шижингийн  бус гаралтай  нефроз хам шинж:
  47. Сувганцрын завсрын эдийн архаг нефрит
    • Пиелит, пиелонефритийн хурц үеэс 3 сар өнгөрсөн
    • Архаг пиелит, пиелонефритийн  бүрэн бус намжмал болон  намжмал үе: артерийн даралт  хэт ихдээгүй, бөөрний дутагдлын шинж илрээгүй
  48. Цистит, архаг хэлбэр, бүрэн бус, бүрэн намжмал үе
  49. Түрүү булчирхайн үрэвсэл, архаг хэлбэр, бүрэн бус, бүрэн намжмал үе
  50. Өндгөвч, умайн архаг үрэвсэл, архаг үрэвслийн бүрэн бус, бүрэн намжмал үе
  51. Цэвэрших үеийн хямрал,  хөнгөн, дунд явцтай
  52.  Эмэгтэйн үргүйдэл, аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин, умайн дутуу хөгжлийн улмаас үүссэн
  53. Шээс, бэлгэсийн мэс заслын дараахь үе, умай, өндгөвч, дайвар, түрүү булчирхайн мэс засал хийснээс 2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, нэвчдэс,наалдац үүссэн
  54. Үений  эмгэг /артрит, артропати/
    • а/ Сүрьеэгээс бусад халдварын шалтгаант  үений урвалжит артропати
    • б/ Хэрх төст үений үрэвслийн намжмал үе үений хөдөлгөөний хязгаарлалт  II зэргээс  хэтрээгүй
  55. Артроз, үрэвсэл хавсраагүй, хөдөлгөөний хэт хязгаарлалт үүсээгүй, хүндрэлгүй
  56. Нурууны остеохондроз, хүндрэлгүй
  57. Спондилопати - Спондилит: намжмал болон, бүрэн бус намжмал үе, спондилез: хөдөлгөөний хэт хязгаарлалт үүсээгүй
  58. Дорсальги /нуруу өвдөх/
  59. Зөөлөн эдийн эмгэг Миозит, периартрит,  синовит, бурсит тендинитийн архаг хэлбэр бүрэн, бүрэн бус намжмал үе
  60. Ясны хугарал. Бороожилт, ясжилт удааширсан
  61. Ясны үрэвсэл. Сүрьеэгийн бус гаралтай, мэс засал, шаардлагагүй, архаг хэлбэр
  62. Нейродермитийн архаг хэлбэр
  63. Могойн ярын архаг хэлбэр
  64. Таргалалт, дотоод шүүрлийн бус гаралтай
  65. Чихрийн шижингийн хөнгөн дунд хэлбэр
  66. Дунд чихний үрэвслийн архаг үе
  67. Дүлийрэл
  68. Төмөр дутлын цус багадалтын хөнгөн, дунд хэлбэр