Бусад эмчилгээнүүд
Эмчилгээ үйлчилгээ
  • Бусад эмчилгээ

Бусад эмчилгээнүүд

Биеийг хоргүйжүүлэх  эмчилгээ /детокси/
Биеийг хоргүйжүүлэх  эмчилгээ нь бодисын солилцооны үр дүнгээс биед үүссэн дотоод хор /эндотоксин/ болон гадаад очноос орж ирж буй хордлого /экзотоксин/-ыг тодорхой давтамжтай цахилгаан гүйдлээр гадагшлуудаг.
  • Биед үүссэн хортой нэгдлүүдийг задлан гадагшлуулах
  • Цусыг цэвэрлэх
  • Бодисын солилцоог сайжруулж
  • Цусны эргэлтийг нэмэгдүүлэх
  • Ионы дотоод тэнцвэрт байдлыг бий болгож, эд эсийн ажиллагааг идэвхжүүлэх
  • Биеийн алжаал ядаргаа, сульдааг тайлан эрүүлжүүлэх
  • Элэг, бөөр болон дотор эрхтэний үйл ажиллагааг сайжруулах
  • Арьсыг хөгшрөлтөөс хамгаалах
  • Ходоод гэдэсний болон хоол боловсруулах системийн ажиллагааг идэвхжүүлэх
  • Цусан дахь сахарын хэмжээг бууруулах
  • Дархлааг сайжруулах зэрэг үйлдэлтэй болно.
“Infra red” торхон мини саун
Байгаль дах дулааныг үүсгэж, хүний бие махбодид нэвтрэх чадвар сайтай, хоргүй, тодорхой урттай долгионоор үйлчилж, эмчлэн сэргээх чадвартай нарс модон, инфра улаан туяагаар халдаг мини саун юм. Энэхүү саунд орсноор хүний биеийн дархлаа сэргэж, чийрэгжин, эрүүлжин турах ач тустай бөгөөд инфра улаан туяаны долгион нь хүний биед 4 см хүртэл нэвтэрч орох чадвартай, ердийн саунтай харьцуулахад үйлчлэл нь зөөлөн, биеэс хорт бодисыг гадагшлуулах чадвар 4 дахин илүү юм.
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулах
  • Өөх целлюлитийг задлах
  • Булчин, судасны агчлыг сулруулах
  • Нуруу, үе мөч, булчингийн архаг өвчнийг анагаах
  • Дотор эрхтэний архаг үрэвслийг бууруулах
  • Цус болон тунгалгийн эргэлтийг сайжруулах
  • Хэсгийн хаван, үрэвслийг намдаах
  • Мэдрэлийн системийг тайвшруулах
  • Бодисын солилцоог түргэсгэх замаар эмчилгээний үйлчлэлийг үзүүлдэг байна.
Хүчилтөрөгчийн эмчилгээ /хамраар гуурсаар өгөх, коктейль/
Хүчилтөрөгчийг шууд хамраар өгөх, мөн коктель /холимог/-ийг хэрэглэхэд хялгасан судасны урсгал хурдасч, цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж, цус хүчилтөрөгчөөр хангагдана. Хүчилтөрөгчийн архаг дутагдал, даралт ихсэх, амьсгал зүрх судасны өвчний үед хэрэглэнэ.
Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор эсийн доторх хүчилтөрөгчийг нөхөх үйлдэл үзүүлнэ. Амьсгалаар орсон хүчилтөрөгч нь уушигны цулцангаар дамжин цусанд орж эд эсэд хүрнэ. Ингэснээр бодисын солилцооны дүнд үүссэн хүчилшлийн процессыг бууруулна. Артерийн даралтыг тогтвторжуулж, зүрхний булчингийн агшилтыг хэвийн болгоно.
 
Гар хөл биеийн даралтат эмчилгээ /линфодренажны массаж/
Аппаратын шахуургын тусламжаар үүсч буй  хийн даралт нь  венийн болон лимфийн судсанд даралт үүсгэн “базаж суллах” хэлбэрийн үйлчлэл үзүүлснээр, тэдгээрийн урсгалыг түргэсгэн идэвхжүүлж, биед ялангуяа арьсан доор хуримтлагдсан илүүдэл шингэн хаванг арилгах, биеэс хорыг гадагшлуулах, усны тэнцвэрт байдлыг сэргээх, бодисын солилцоог идэвхжүүлэх, өөх, целлюлитийг задлах, булчин суллах, судас тэлж тэжээл бодисын солилцоог идэвхжүүлэх зэрэг эмчилгээний үйлдлийг үзүүлнэ. Даралтат эмчилгээний 1 удаагийн үйлчлэл нь нь гар массажны 10-12 удаагийн үйлчлэлтэй тэнцэхүйц нөлөө үзүүлж, үйлчлүүлэгчид сэтгэл зүйн таатай сэргэлт мэдрэмжийг төрүүлнэ
 
Хаш чулуун ор
Хаш буюу ногоон чулуу нь Солонгос улсын эртний уламжлалт эмчилгээ юм. Энэ эмчилгээ нь эрүүл мэндийг сайжруулах болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Хаш чулуу халахаараа өөрөөсөө тодорхой долгионы урттай  дулаан буюу нил улаан туяа ялгаруулж үйлчлүүлэгчийн биеийн гүнд нэвтэрч өвдөлт намдаан, цусны эргэлтийг сайжруулж, стресс бухимдлыг багасган тайвшруулж булчингийн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Хаш чулууг халааж ялгарч буй инфра туяагаар үйлчлэхээс гадна нурууны дагуу, рефлектор-сегментийн хэсгээр гулсуулан хөдөлгөх маягаар механик иллэг хийж, үйлчилнэ. Уг эмчилгээ нь  нуруу, үе мөч, мэдрэл зүрх судас, дотор эрхтэний эмгэгт эмчилгээний эерэг үйлдэл үзүүлнэ.

3D массажны сандал
Дэлхийн татах хүчнээс хамааралгүй жингүйдэх мэт мэдрэмж төрүүлж биеийг бүрэн сулласны үндсэн дээр массажны үйлчилгээ үзүүлдэг шинэ технологийн эмчилгээ болно.
Булчин суллах,  бодисын солилцоог сайжруулах, цус, тунгалагийн эргэлтийг эрчимжүүлэх замаар биеийн алжаал ядаргааг тайлах, тайвшруулах, өвдөлтийг намдаах дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааг сэргээх эмчилгээний үйлчилгээ үзүүлнэ.

 
Эмчилгээний биеийн тамир, хөдөлгөөн засал
Сувилуулагчдад хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой. Биеийн тамир эмчилгээнд хамрагдаж зөв дасгал хөдөлгөөн сурч, тогтмол хийж заншвал чихрийн шижин, таргалалт, артерийн даралт ихсэх, яс сийрэгжих, зүрх судасны өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ. Мөн сэтгэл санаа тайвшруулж, өөртөө итгэх итгэлийг сайжруулах, биеийн жинг хэвийн байлгахад ач тустай.
 
Хөдөлгөөн засал эмчилгээ
Цус харвалт болон нуруу нугасны гэмтлийн дараах саа саажилтыг хөдөлгөөн заслаар эмчлэх нь өвчтөний өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлгөөний чадварыг хамгийн боломжит дээд түвшинд хүргэх чадвар алдалтыг бууруулна. Хөдөлгөөн засал эмчилгээнд зориулалтын тусгай багаж хэрэгсэл хэрэглэнэ.

 
Гал засал
Хятадын уламжлалт эмчилгээний арга бөгөөд хүний биеийн энерги дутагдсан, эмгэгтэй хэсэгт галын энергээр нөхөж хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэн, жавар чийгнээс үүдэлтэй өвчин эмгэгийг засах хэсэг газарт цус тунгалагийг эргэлтийг сайжруулах, үрэвсэл хаван бууруулах, бодисын солилцоо нөхөн төлжилтийг сайжруулах эмчилгээний арга юм.  Гал засал эмчилгээ нь захын мэдрэл, төв мэдрэл, үе мөч, дотор эрхтний архаг өвчинд заалтын дагуу хийгдэнэ.

Татлага эмчилгээ
Тодорхой хэмжээтэй механик хүчээр багана нурууны тодорхой хэсгийг газрын татах хүчний эсрэг чиглэлд татаж, булчинг суллах үндсэн үйлчилгээтэй. Энэ эмчилгээг хүзүү нурууны нугалмын үений суулт, ивэрхий, остеохондроз, хүзүү нурууны нугалам ясны радикулит, муруйлт, мөрний өвдөлт, зэрэг булчин чангарсан, дарагдлын хам шинж илэрсэн эмгэгийн үед эмчилгээний үр дүнтэй.